Microsoft компани Kingdom Come Deliverance, High on Life 2 болон Avatar зэрэг Xbox Game Pass-ийн 2-р сарын тоглоомуудыг зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Microsoft компани Xbox Game Pass үйлчилгээний санд 2-р сарын эхний хагаст нэмэгдэх тоглоомуудын жагсаалтыг нийтэллээ. Энэхүү багцын гол бүтээлүүдийн нэг болох Like a Dragon: Pirate Yakuza in Hawaii тоглоом хэдийнэ санд нэмэгдсэн бөгөөд үүний зэрэгцээ сонгодог JRPG төрлийн Final Fantasy II тоглоом захиалагчдад нээлттэй болоод байна.

Ирэх долоо хоногуудад Game Pass-ын хэрэглэгчид хардкор дүрд тоглох төрлийн Kingdom Come: Deliverance, хошин шог аястай буудагч тоглоом High on Life 2 болон адал явдалт Avatar: Frontiers of Pandora зэрэг тоглоомуудыг тоглох боломжтой болно.

Тоглоомуудын нэмэгдэх хуваарийг танилцуулбал, Final Fantasy II болон Like a Dragon: Pirate Yakuza in Hawaii тоглоомууд одоогоор PC болон Xbox консол дээр хэдийнэ бэлэн болсон байна. 2-р сарын 5-наас эхлэн Madden NFL 26 болон Paw Patrol Rescue Wheels Championship тоглоомууд нэмэгдэнэ. Үүний дараа 2-р сарын 10-нд Relooted, харин 2-р сарын 12-нд BlazBlue Entropy Effect X, Roadside Research (урьдчилсан хувилбар) болон Starsand Island тоглоомууд тус тус орно.

Хамгийн их хүлээлттэй байгаа High on Life 2 болон Kingdom Come: Deliverance тоглоомууд 2-р сарын 13-нд нээлтээ хийх бол 2-р сарын 17-нд Avatar: Frontiers of Pandora болон Avowed (зөвхөн Game Pass Premium багцад) нэмэгдэхээр төлөвлөгджээ. Түүнчлэн 2-р сарын 15-ны өдөр уг үйлчилгээнээс Madden NFL 24 тоглоом ганцхан хасагдахаар болсныг мэдэгдлээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй