Хөтлөгч, продюсер Жефф Кили The Game Awards 2026 наадам хэзээ болохыг албан ёсоор зарлалаа. Энэхүү мэдээлэл нь олон нийтийн сүлжээнд тусгай зурагт хуудасны хамт нийтлэгдсэн байна. Ёслолын ажиллагаа 2026 оны 12 дугаар сарын 10-нд АНУ-ын Лос-Анжелес хотын Peacock театрт зохион байгуулагдана. Түүнчлэн наадмыг YouTube болон Twitch зэрэг томоохон платформуудаар шууд дамжуулахаас гадна шинэ тоглоомуудын зарлал, олон сонирхолтой үзүүлбэрүүдийг багтаах ажээ.
Сануулахад, өмнөх оны The Game Awards 2025 наадам 2025 оны 12 дугаар сарын 12-нд болж өнгөрсөн билээ. Тус наадмаар Clair Obscur: Expedition 33 тоглоом “Оны шилдэг тоглоом”-оор тодорч, нийт есөн төрөлд ялалт байгуулж байсан юм.