Парис хотноо Rainbow Six Siege-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох Six Invitational 2026 албан ёсоор эхэллээ.
2026 оны 2-р сарын 2-ны өдөр Франц улсын Парис хотноо Six Invitational 2026 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд эхэлсэн бөгөөд эхний өдөр нийт найман тулаан явагдлаа.
Тоглолтын үр дүнгүүд:
А хэсэг
- FEARX — Team Heretics 1:2
- Ninjas in Pyjamas — Weibo Gaming 0:2
В хэсэг
- Daystar — Elevate 2:0
- Team Falcons — FURIA 1:2
С хэсэг
- Black Dragons — Dplus 1:2
- G2 — Shopify Rebellion 0:2
D хэсэг
- ENTERPRISE Esports — Spacestation Gaming 0:2
- Secret — Oxygen Esports 2:0
Тэмцээний формат:
Хэсэг бүрийг тэргүүлсэн багууд плей-оффын дээд хүснэгтийн (Upper Bracket) хоёрдугаар шатанд шууд шалгарах бол 2 болон 3-р байр эзэлсэн багууд дээд хүснэгтийн нэгдүгээр шатнаас тоглолтоо үргэлжлүүлнэ. Хэсэгтээ дөрөвдүгээр байр эзэлсэн багууд доод хүснэгтийн (Lower Bracket) нэгдүгээр шат руу орох бөгөөд үлдсэн багууд тэмцээнээ шууд өндөрлүүлнэ.
2-р сарын 3-ны тоглолтын хуваарь (Улаанбаатарын цагаар):
- 18:00 Weibo Gaming — FEARX
- 18:00 Team Falcons — Elevate
- 21:30 Ninjas in Pyjamas — M80
- 21:30 Wildcard — Daystar
- 01:00 (2-р сарын 4) Shopify Rebellion — Dplus
- 01:00 (2-р сарын 4) FaZe — Black Dragons
- 01:00 (2-р сарын 4) ENTERPRISE — Fluxo W7M
- 04:30 (2-р сарын 4) Spacestation Gaming — Team Secret
Six Invitational 2026 тэмцээн 2-р сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд багууд 3 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна.