Intel Extreme Masters Kraków 2026 тэмцээний Play-In шатны үеэр BC.Game багийн тоглогч Александр “s1mple” Костылев болон багийн ахлагч Кристофер “MUTiRiS” Фернандес нарын хооронд үүссэн үл ойлголцол шууд дамжуулалтын бичлэгт үлджээ.
BC.Game болон 3DMAX багуудын тоглолтын эхний үед BC.Game онооны зөрүүтэй хожигдож байх үед s1mple багийн ахлагчийнхаа яриаг тасалж, юу ч хийх хэрэггүй, зүгээр л багийн нөхдөө дагаад дайснуудаа ал хэмээн хэлсэн байна. Тэрээр “Чамд юу ч хийх шаардлага байхгүй. Зүгээр л нөхдөө дагаад яв. Чиний хийх ёстой зүйл бол алах…” гэж хэлжээ.
Уг тоглолтод BC.Game баг 0:2-оор ялагдал хүлээсэн бөгөөд хоёр газрын зураг дээр нийт ердөө 4 үе авч чадсан юм. Ингэснээр 3DMAX баг тэмцээний үндсэн шатанд шалгарч, BC.Game доод хүснэгт рүү уналаа.
Тоглолтын дүн болон статистик:
BC.Game багийн тоглогчдын үзүүлэлт хангалтгүй байсан бөгөөд ялангуяа MUTiRiS -22 K/D зөрүүтэй буюу хамгийн муу үзүүлэлтийг үзүүлсэн байна. s1mple-ийн хувьд 19 аллага хийсэн ч багтаа ялалт авчирч чадсангүй.
Харин 3DMAX багийн хувьд Lucky 37 аллага хийж, 129 СУ (ADR) үзүүлэлттэйгээр тоглолтын MVP-ээр тодорлоо. Тэд Overpass (13:3) болон Anubis (13:4) газрын зургуудад илт давуу ялалт байгуулжээ.
Intel Extreme Masters Kraków 2026 тэмцээн 1,222,000 ам.долларын шагналын сантай бөгөөд Play-In шат 2-р сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.