PARIVISION, 3DMAX болон G2 багууд хэсгийн шатанд шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

PARIVISION, 3DMAX болон G2 Esports багууд 1-р сарын 29-нд болсон шийдвэрлэх тоглолтууддаа ялалт байгуулснаар Intel Extreme Masters Kraków 2026-ийн хэсгийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Харин B8, Passion UA болон Legacy багууд хоёр дахь хожигдлоо хүлээснээр тэмцээнийг орхиж байна.

Тоглолтуудын үр дүн:

  • PARIVISION болон Aurora: PARIVISION баг Aurora-г 2:1 (Mirage 13:5, Anubis 5:13, Dust II 13:4) харьцаатайгаар буулган авч, хэсгийн шатанд шалгарлаа. Тоглолтын MVP-ээр xiELO 1.54 чансаатайгаар тодорлоо.
  • paiN болон B8: B8 баг paiN багт 2:0 (Dust II 16:12, Mirage 13:10) харьцаатайгаар хожигдсоноор тэмцээнээс хасагдлаа. paiN багийн тоглогч snow 1.50 чансаатайгаар тоглолтыг тэргүүлжээ.
  • 3DMAX болон BC.Game: 3DMAX баг BC.Game-ийг 2:0 (Overpass 13:3, Anubis 13:4) харьцаатайгаар илт давуу хожиж, дараагийн шатанд шалгарлаа. 3DMAX багийн ахлагч Maka 1.66 чансаатайгаар MVP болсон байна.
  • NiP болон Passion UA: NiP баг Passion UA-ийг 2:1 (Overpass 8:13, Nuke 13:5, Anubis 13:10) харьцаатайгаар хожиж, тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо. Passion UA баг хоёр дахь хожигдлоо авснаар тэмцээнээс хасагдав.
  • FUT болон Legacy: FUT баг Legacy багийг 2:0 харьцаатайгаар хожиж, доод хүснэгтэд үлдлээ. Харин Legacy баг тэмцээнээ өндөрлүүлж байна.
  • G2 болон Liquid: G2 Esports баг Liquid багийг 2:1 (Mirage 13:8, Inferno 6:13, Anubis 16:14) харьцаатайгаар маш ширүүн өрсөлдөөний эцэст хожиж, хэсгийн шатны эрхээ авлаа. Liquid баг доод хүснэгт рүү унав.

Intel Extreme Masters Kraków 2026 тэмцээн 1.222 сая долларын шагналын сантай бөгөөд Play-In шат 2-р сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй