Team Vitality 16 настай Tekken-ий одтой гэрээ байгууллаа

by Саруул Батболд
0 comments

Францын алдарт Team Vitality байгууллага тулаант тоглоомын (fighting games) төрөлдөө Neia хэмээх нэрээрээ танигдсан 16 настай авьяаслаг тоглогчийг эгнээндээ нэгтгэлээ.

Тэрээр “Evo 2026” тэмцээнд 1100 гаруй шилдэг тоглогчидтой өрсөлдөж, 17-р байрт шалгарсан нь киберспортын хүрээнийхний анхаарлыг ихэд татсан юм. Team Vitality-д элсэхээсээ өмнө Neia нь BMS Esports багт харьяалагддаг байсан бөгөөд 2025 оны 12-р сард болсон “Galaxian Explosion” тэмцээний шилдэг наймд туршлагатай тоглогчдыг буулган авч, 4-р байр эзэлж байв.

Team Vitality-ийн төлөөлөгчид энэхүү алхмыг тулаант тоглоомын экосистем дэх байр сууриа бэхжүүлэх болон ирээдүйн аваргуудыг бэлтгэх стратегийн нэг хэсэг хэмээн онцолжээ.

Neia

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй