2XKO-ийн 2026 оны кибер спортын хуанли – 5 Мэйжор ба 15 Challenger тэмцээн

by Саруул Батболд
0 comments

Riot Games тэдний тулаант тоглоом (fighting game) болох 2XKO-ийн 2026 оны кибер спортын “замын зураг”-ыг бүрэн эхээр нь танилцууллаа. Уг Competitive Series цуврал нь 5 томоохон Major тэмцээн болон 15 Challenger цувралын тэмцээнээс бүрдэж байна. Бүх арга хэмжээг Riot ивээн тэтгэж, олон нийтийн зохион байгуулагчидтай хамтран явуулна.

Major тэмцээнүүдийн хуваарь

  • Frosty Faustings XVIII: Оны анхны Мэйжор тэмцээн бөгөөд АНУ-ын Иллинойс мужид 1-р сарын 29-нөөс 2-р сарын 1-ний хооронд болно (ердөө хоёр хоногийн дараа эхэлнэ!). Шагналын сан нь 50,000 ам.доллар.
  • EVO Japan: 5-р сарын 1–3 (EVO цувралын анхны зогсоол).
  • EVO Vegas: 6-р сарын сүүлээр.
  • EVO France: 10-р сарын дундуур.
  • Battle Coliseum: Бразилын Сан-Паулу хотод 11-р сарын 20–22-нд болох оны хаалтын тэмцээн.
2XKO

Challenger цувралын тэмцээнүүд

Мэйжор тэмцээнүүдийн дундуур Challenger цувралын тэмцээнүүд явагдах юм.

  • Анхны тэмцээн: АНУ-ын Калифорни мужийн Сан-Хосе хотод болох Genesis X3 (GX3).
  • Дараагийн тэмцээн: 3-р сарын сүүлээр болох Texas Showdown.
  • Бусад байршлууд: Австри, Австрали, Франц, Их Британи, Канад болон Пуэрто-Рико зэрэг улсуудад тэмцээнүүд зохион байгуулагдахаар батлагдсан байна.

Riot-ийн зүгээс энэхүү хөтөлбөр нь тоглоомын олон нийтийн (FGC) идэвхийг дэмжих, анхны жилээсээ л дэлхийн хэмжээний өрсөлдөөнийг бий болгох зорилготой гэдгийг онцолжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй