2025 оны хамгийн их үзэлттэй тоглоомын хэвлэн нийтлэгчид: Tencent тэргүүллээ

by Саруул Батболд
0 comments

Streams Charts-аас 2025 оны тоглоомын ертөнцийг дүгнэж, хамгийн их үзэлттэй байсан хэвлэн нийтлэгчдийн (publishers) чансааг танилцууллаа. 2025 онд дамжуулалтын платформууд, тэр дундаа TikTok идэвхтэй өсөлт үзүүлсэн бөгөөд шилдэг 10 компани тус бүр 1 тэрбум цагийн үзэлтийн босгыг давж чаджээ.

2025 оны шилдэг 5 “аварга”

  • Tencent Games (3.44 тэрбум цаг): Тэргүүн байранд ганцаараа 3 тэрбумын босгыг итгэлтэй давсан Tencent бичигдлээ. Тэдний амжилтын үндэс нь League of Legends, PUBG Mobile, Arena of Valor болон Call of Duty: Mobile юм. Үзэлтийн 45 гаруй хувийг YouTube болон TikTok бүрдүүлжээ.
  • Riot Games (3.18 тэрбум цаг): League of Legends дангаараа Twitch дээр бараг 1 тэрбум цаг цуглуулж, дэлхийн хамгийн алдартай кибер спорт хэвээр байгааг батлав. Valorant болон Teamfight Tactics мөн жинтэй хувь нэмэр оруулсан байна.
  • Rockstar Games (2.49 тэрбум цаг): Эх компаниасаа илүү гарч чадсан Rockstar-ийн гол хөдөлгүүр нь мэдээж GTA V. Энэ тоглоом NimoTV дээр л гэхэд 147 сая гаруй цаг үзэгджээ.
  • Take-Two Interactive (2.34 тэрбум цаг): GTA-ийн RP-серверүүд (NoPixel, Respect RP) болон Twitch, Kick дээрх дамжуулалтууд энэхүү амжилтад хүргэв.
  • Valve (1.99 тэрбум цаг): Counter-Strike болон Dota 2 тус бүр 400 сая гаруй цаг үзэгдэж, Valve-ийг шилдэг тавд багтаалаа.

Үзэлтийн тоогоор тэргүүлсэн Топ 10 хэвлэн нийтлэгч:

  1. Tencent Games — 3,435,676,415 HW
  2. Riot Games — 3,178,538,167 HW
  3. Rockstar Games — 2,488,316,879 HW
  4. Take-Two Interactive — 2,340,320,836 HW
  5. Valve — 1,986,174,156 HW
  6. Roblox Corporation — 1,188,943,172 HW
  7. Garena — 1,166,258,538 HW
  8. Moonton — 1,085,263,084 HW
  9. Blizzard Entertainment — 1,032,780,020 HW
  10. Level Infinite — 1,009,349,349 HW

Бусад сонирхолтой баримтууд

  • Roblox: Платформ дээрх зарим маргааныг үл харгалзан өдөр бүр 150 сая хүн ашиглаж, дамжуулалтын ертөнцөд ноёрхож байна.
  • Moonton & Garena: Зүүн Өмнөд Азийн зах зээлд Mobile Legends: Bang Bang болон Free Fire тоглоомууд TikTok, YouTube дээрх үзэлтээрээ тэргүүлсэн хэвээр байна.
  • Blizzard: Тэдний хувьд World of Warcraft нь Twitch дээрх хамгийн алдартай тоглоом нь болсон бол Overwatch 2 болон Diablo IV тогтвортой үзэгчидтэй байлаа.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй