Blizzard компани Overwatch 2 тоглоомын албан ёсны сувгуудыг “Talon” хэмээх террорист байгууллага хяналтдаа авсан мэтээр харуулсан гэнэтийн маркетингийн ажиллагааг эхлүүллээ. Хэрэв та тоглоомынхоо цэсийг улаан өнгөтэй байгааг харвал гайхах хэрэггүй, энэ бол удахгүй болох томоохон үйл явдлын эхлэл юм.
Talon-ийн эзэрхийлэл: Юу өөрчлөгдөв?
Тоглоомын албан ёсны Instagram, Facebook болон X (Twitter) хуудаснууд логогоо Talon байгууллагын бэлгэ тэмдгээр сольсон байна. Түүнчлэн:
- Өнгөний хувирал: Тоглоомын үндсэн цэс, тоглолт хайх хэсэг, тэр байтугай Battle.net клиент дэх Overwatch-ийн лого уламжлалт улбар шар өнгөнөөс аймшигт улаан өнгө рүү шилжжээ.
- Нууцлаг мессеж: X хуудаснаа “Talon энэ сувгийг хяналтдаа авлаа. Зөвхөн бидэнд л түүхийг өөрчлөх хүч бий” гэсэн бичиг нэмэгдсэн байна.

Шинэ баатар ба 21-р улирал
Энэхүү үйл явдлын төвд 20-р улирлын шинэ баатар, “Damage” ангиллын Вендетта (Vendetta) байгаа юм. Мөн сурталчилгааны явцад «Reign of Talon» гэх хэллэг хүчтэй яригдаж байгаа бөгөөд энэ нь 2-р сарын 10-нд эхлэх 21-р улирлын албан ёсны нэр байх магадлалтай.
Blizzard ирэх долоо хоногт энэхүү “эзлэн түрэмгийлэл”-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх төлөвтэй байна.