Fortnite-д Fall Guys-ийн хэв маягтай түр зуурын горим нэмэгдлээ

by Саруул Батболд
0 comments

Fortnite тоглоомд 3-ын эсрэг 3 форматаар өрсөлдөх “Fall Guys Crown Jam” нэртэй түр зуурын горим гарлаа. Тоглогчдын гол зорилго нь өрсөлдөгчийнхөө талбайд “слэм-данк” хийх бөгөөд энэ нь хөлбөмбөг болон саадтай замын хаосыг хослуулсан сонирхолтой тоглолт болох юм.

Энэхүү шинэ горимын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:

  • Fall Guys Crown Jam-д зориулсан чансааны (ranked) горим нэмэгдсэн байна.
  • Тоглогчид чансааны тоглолтод оролцсоноор өөрийн цуглуулгадаа зориулж “Less Fallin’ More Ballin’” джем-трек хожих боломжтой.
  • Мөн “Crown Ball” гэх чимэглэлийг шагнал болгон авах боломжтой.
  • Уг горим 1-р сарын 23-наас 2-р сарын 9 хүртэл нээлттэй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй