Falcons болон FURIA багууд BLAST Bounty Season 1-ийн хагас шигшээд шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

BLAST Bounty Season 1 тэмцээний шөвгийн наймын шатанд Team Falcons баг ахлах дасгалжуулагчгүй бөгөөд орлон тоглогчтой байсан ч Team Liquid багийг 2:0 харьцаатайгаар (Nuke дээр 16-14, Dust2 дээр 13-8) буулган авлаа.

Мөн FURIA баг HEROIC-ийг 2:1 харьцаатай ширүүн өрсөлдөөний дараа хожиж, дараагийн шатанд шалгарсан байна. Бразилын баг эхний Mirage зурагт (3:13) хожигдсон ч Dust2 (13:2) болон Nuke (13:9) дээр илт давуу ялалт байгуулж чаджээ.

Одоо Falcons болон FURIA багууд хагас шигшээд тулалдахаар шалгараад байна.

Тоглолтын гол үзүүлэлтүүд

Team Liquid vs Team Falcons (0 – 2):

  • Шилдэг тоглогч: m0NESY 50 аллага хийж, 105.8 дундаж хохирол учруулан, 1.61 үнэлгээгээр багаа тэргүүлжээ.
  • AWP аллага: m0NESY нийт 29 аллагыг AWP буугаар гүйцэтгэсэн байна.
  • Тусламж: NertZ нийт 12 удаагийн амжилттай тусламж үзүүлжээ.
BLAST Bounty

HEROIC vs FURIA (1 – 2):

  • Шилдэг тоглогч: molodoy 47 аллага хийж, 1.62 үнэлгээтэйгээр тоглолтыг дуусгажээ.
  • Эхний аллага болон тусламж: FalleN нийт 15 тусламж үзүүлж, 9 удаа эхний аллага (first kill) хийсэн байна.
  • AWP аллага: molodoy нийт 22 аллагыг AWP-ээр хийжээ.
BLAST Bounty

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй