The MongolZ баг IEM Kraków 2026 тэмцээнд шууд уригдлаа

by Саруул Батболд
0 comments

Дэлхийн шилдэг Counter-Strike 2 багуудын нэг The MongolZ Польш улсын Краков хотод зохиогдох Intel Extreme Masters (IEM) Kraków 2026 тэмцээнд оролцох албан ёсны урилгаа хүлээн авлаа. Өмнө нь Катовице хотод уламжлал болон зохиогддог байсан энэхүү домогт тэмцээн энэ жил анх удаа Краков хотын “TAURON Arena”-д шилжин ирж байгаагаараа онцлог юм.

Монголын баг дэлхийн чансааны ТОП-8-д багтсан амжилтаараа тэмцээний нэгдүгээр шатыг алгасаж, хоёрдугаар шатнаас шууд тоглолтоо эхлүүлэхээр болжээ.

Тэмцээний тухай албан ёсны мэдээлэл:

  • Хугацаа: 2026 оны 1 дүгээр сарын 28-наас 2 дугаар сарын 8-ны хооронд.
  • Байршил: Польш, Краков хот, “TAURON Arena”.
  • Шагналын сан: Нийт $1,250,000.
  • Формат: Нийт 24 баг оролцоно. Нэг болон хоёрдугаар шат нь “Double Elimination” (хожигдох эрхтэй) системээр явагдах бол финал нь “Single Elimination” (хасагдах шат) системээр явагдана.

Оролцогч багууд:

2 шат (Шууд уригдсан шилдэг 8 баг):

  • FURIA
  • Team Vitality
  • Team Falcons
  • Team Spirit
  • Natus Vincere (NAVI)
  • MOUZ
  • FaZe Clan
  • The MongolZ

1 шат (Эхний шатнаас өрсөлдөх 16 баг):

  • Aurora Gaming
  • B8
  • Legacy
  • G2 Esports
  • Team Liquid
  • 3DMAX
  • Astralis
  • PARIVISION
  • HEROIC
  • paiN Gaming
  • FUT Esports
  • Ninjas in Pyjamas
  • Passion UA
  • BC.Game
  • NRG
  • GamerLegion
IEM Kraków 2026

The MongolZ баг 1xBet үзүүлж буй дэмжлэгтэйгээр 1 дүгээр сарын 31-нээс эхлэн дэлхийн шилдгүүдийн эсрэг тоглох бөгөөд А хэсэгт FURIA, NAVI зэрэг багуудтай хуваарилагдаад байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй