Sony компани PlayStation Plus Extra болон Premium үйлчилгээнийхээ санг шинэчилж, Resident Evil Village болон Like a Dragon: Infinite Wealth зэрэг найман шинэ төслийг нэмж орууллаа. Үүний зэрэгцээ үйлчилгээний каталогид хийгдэх өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн байна.
Хасагдах тоглоомуудын жагсаалт
PlayStation-ийн системд 2026 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зарим тоглоомууд захиалгат үйлчилгээнээс хасагдах тухай мэдэгдэл гарчээ. Тоглогчдод дараах тоглоомуудыг тоглож амжих нэг сар хүрэхгүй хугацаа үлдээд байна:
- WWE 2K25 (PS4, PS5)
- New World: Aeternum (PS5)
- SaGa Frontier Remastered (PS4, PS5)
- Cult of the Lamb (PS4, PS5)
- Super Neptunia RPG (PS4, PS5)
- The Ascent (PS4, PS5)
- Carto (PS4, PS5)
- Rez Infinite (PS4, PS5)
- Spirit of the North (PS4, PS5)