Америкийн тэрбумтан Илон Маск өөрийн охиндоо Comet Azure гэх нэр өгсөн бөгөөд энэ нь Elden Ring видео тоглоомын хүчирхэг шившлэг болох Comet Azur-ын нэр болохыг Х (хуучнаар Twitter) сүлжээндээ албан ёсоор бичжээ.
Маск 2022 онд Elden Ring худалдаанд гарснаас хойш тус тоглоомын үнэнч шүтэн бишрэгч байсаар ирсэн юм. Гэвч тэрээр тоглоомын баатрынхаа ур чадвар, тоноглолыг (build) олон нийтэд үзүүлсний дараа геймерүүд түүнийг “дэлхийн хамгийн муу тоглогч” хэмээн егөөдөж байсан удаатай.
Тоглоом болон амьдралын тэнцвэр
Маск өнгөрсөн жил өөрийн амьдралын хэв маягийн талаар дараах зүйлийг хэлж байжээ:
“Видео тоглоом бол миний амрах цорын ганц арга зам юм. SpaceX, Tesla болон X-ийн нүсэр ажил болон олон хүүхдээ хүмүүжүүлэх завсар зайнд би тархиа амраахын тулд тоглодог”.
Илон Маск ийнхүү өөрийн хобби болон хүүхдүүдийнхээ нэрийг холбосон нь түүний сонирхол хэр гүнзгий болохыг харуулж байна.

2 comments
Илон Маск үргэлж л олны анхаарал татдаг хүн шүү
Elden Ring үнэхээр алдартай тоглоом гэдэг нь харагдаж байна