Esports World Cup 2026: Trackmania төрөл нэмэгдэж, тоглоомуудын нэрс бүрэн тодорлоо

by Саруул Батболд
0 comments

Esports World Cup Foundation (EWCF) болон Ubisoft Nadeo студи олон жилийн стратегийн түншлэл байгуулснаа зарлалаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны Esports World Cup (EWC) тэмцээний үндсэн төрлүүдийн жагсаалтад Trackmania аркад уралдааны тоглоомыг албан ёсоор нэмж оруулсан байна.

Тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 тоглогч урилгаар болон урьдчилсан шатнаас шалгарч оролцох бөгөөд нийт 500,000 ам.долларын шагналын сангийн төлөө хурд хүчээ сорих юм. Тэмцээний өмнө нээлттэй урьдчилсан шат явагдах бөгөөд үүний талаарх нарийвчилсан мэдээллийг 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр тоглоомын томоохон шинэчлэлттэй хамт танилцуулахаар төлөвлөжээ.

Trackmania нь 2006-2015 оны хооронд ESWC тэмцээний гол төрөл байсан арвин түүхтэй бөгөөд энэ удаад EWC 2026-ийн цорын ганц уралдааны тоглоом болж байгаагаараа онцлог юм. Энэхүү төрөл нь өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан RENNSPORT тоглоомыг албан ёсоор орлож байгаа ажээ.

Esports World Cup 2026 тэмцээний бүх төрлүүд:

Уг наадамд нийт 24 төрлийн тоглоомоор 25 тэмцээн зохион байгуулагдахаар товлогдсон байна. Үүнд:

  • Буудлага ба Хааны тулаан: CS2, VALORANT, Rainbow Six Siege X, Overwatch 2, Crossfire, Apex Legends, CoD: Black Ops 7, CoD: Warzone, PUBG: Battlegrounds, PUBG Mobile, Free Fire, Fortnite.
  • MOBA ба Стратеги: Dota 2, League of Legends, Honor of Kings, Mobile Legends: Bang Bang (эрэгтэй ба эмэгтэй), Teamfight Tactics.
  • Тулаан ба Спорт: Street Fighter 6, Tekken 8, FATAL FURY: City of the Wolves, EA Sports FC 26, Rocket League, Chess (Шаттар).
  • Уралдаан: Trackmania.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй