Six Invitational 2026 тэмцээний бүх оролцогчид тодорлоо

by Саруул Батболд
0 comments

Rainbow Six Siege-ийн Six Invitational 2026 тэмцээний бүс нутгийн урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж, аваргын төлөө өрсөлдөх 20 баг албан ёсоор тодорлоо.

Тэмцээнд M80, Falcons, Weibo Gaming, Furia, Elevate, Team Secret, Wildcard, Enterprise Esport, Project Zero, Black Dragons, Faze, Space Station Gaming, G2, Shopify Rebellion, FEARX, Fluxo W7M, DPLUS KIA, Ninjas in Pyjamas, Oxygen Esports болон Daystar багууд оролцохоор болсон байна. Багуудын хэсгийн хуваарилалт хэдийнэ тодорхой болсон бөгөөд дэлхийн шилдэгүүд ийнхүү цугларахад бэлэн болжээ.

Тэмцээний тов болон шагналын сан

Six Invitational 2026 тэмцээн 2026 оны 2 дугаар сарын 2-ноос 15-ны хооронд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдана. Тэмцээний нийт шагналын сан 3 сая ам.доллар байх бөгөөд багууд дэлхийн аваргын цолны төлөө ширүүн өрсөлдөх юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй