“Барселона” клуб VALORANT-ийн эмэгтэй багтай боллоо

by Саруул Батболд
2 comments

Испанийн хөлбөмбөгийн алдарт “Барселона” клуб Barça eSports GC нэрийн дор өрсөлдөх VALORANT-ийн эмэгтэй багийг албан ёсоор бүрдүүллээ. Тус клуб нь хэдийнэ League of Legends болон VALORANT-ийн эрэгтэй багуудтай бөгөөд одоо энэ оны сүүлээр болох VALORANT Game Changers Championship тэмцээнд оролцох эрх авах зорилго тавин ажиллаж байна.

Энэхүү шинэ баг нь “Барселона” клубийн “Зөвхөн нэг клубээс илүү” (More than a club) гэх урианы нэг хэсэг бөгөөд спортын салбарт эрх тэгш байдал, оролцоог дэмжих зорилготой болохыг албан ёсны хэвлэлийн мэдээнд дурджээ. Багийн бүрэлдэхүүнд Tier-2 болон Game Changers тэмцээнүүдэд арвин туршлагатай таван тоглогч багтсан байна. Үүнд: багийн ахлагч болон “Controller” үүрэгтэй Toki, “Flex” тоглогч Annie, “Sentinel” үүрэгтэй devilasxa, “Duelist” miyori, “Initiator” Lyda болон дасгалжуулагч Quick нар багтажээ.

You may also like

2 comments

Чечекен 1 сар 20, 2026 - 17:08

Барселона эмэгтэй баг байгуулсан нь үнэхээр сайхан мэдээ байна

Reply
Чингким 1 сар 20, 2026 - 17:17

Эмэгтэй тамирчдад боломж олгож байгаад баяр хүргэе

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй