The MongolZ баг HLTV дэлхийн чансааны 8-р байр руу ухарлаа

by Саруул Батболд
0 comments

HLTV.org сайтаас 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шинэчлэн гаргасан Counter-Strike 2-ын дэлхийн чансаанд Монголын The MongolZ баг өмнөх үзүүлэлтээсээ хоёр байраар ухарч, жагсаалтын 8-р байранд бичигдлээ.

Одоогоор The MongolZ 328 оноотой байгаа бөгөөд тэдний өмнөхөн Украины Natus Vincere (332 оноо) болон Оросын Team Spirit (347 оноо) багууд бичигдэж байна. Энэхүү өөрчлөлтөд Team Spirit баг хоёр байраар ахиж, 6-р байрт орсон нь голлон нөлөөлжээ.

HLTV дэлхийн чансааны ТОП-10 баг:

Шинэчлэгдсэн чансааны эхний аравт дараах багууд багтсан байна:

  1. Vitality (960 оноо)
  2. FURIA (807 оноо)
  3. Falcons (608 оноо)
  4. MOUZ (474 оноо)
  5. FaZe (374 оноо)
  6. Spirit (347 оноо) — 2 байраар ахисан
  7. Natus Vincere (332 оноо)
  8. The MongolZ (328 оноо) — 2 байраар ухарсан
  9. G2 (190 оноо)
  10. Aurora (153 оноо)

Зургийг: HLTV

HLTV чансааны тухай албан ёсны мэдээлэл:

HLTV Team Ranking нь 2015 оны 10 дугаар сараас эхлэн нэвтрүүлсэн онооны системд суурилсан чансаа юм. Энэхүү чансааг тооцоолохдоо багуудын сүүлийн нэг жилийн хугацаанд гаргасан амжилтыг голлон авч үздэг бөгөөд оноог гурван үндсэн хэсэгт хуваадаг:

  • Сүүлийн үеийн амжилт: Сүүлийн хоёр сарын тэмцээнүүдийн үр дүн.
  • Тэмцээний үзүүлэлт: Сүүлийн нэг жилийн хугацаанд томоохон тэмцээнүүдэд үзүүлсэн амжилт.
  • Бүрэлдэхүүний тогтвортой байдал: Багийн үндсэн бүрэлдэхүүн хэр тогтвортой байгаа эсэх.
The MongolZ баг HLTV дэлхийн чансааны 8-р байр руу ухарлаа
Зургийг: HLTV

The MongolZ багийн бүрэлдэхүүнд bLitz, Techno, mzinho, 910, cobrazera нар тоглож байгаа бөгөөд тэд 1xBet Mongolia үзүүлж буй дэмжлэгтэйгээр олон улсын тавцанд эх орноо төлөөлөн өрсөлдсөөр байна. Хэдийгээр чансаа бага зэрэг буурсан ч тэд дэлхийн шилдэг аравт тогтвортой байр сууриа хадгалсаар байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй