Disney компани 14 тоглоомыг Steam платформоос гэнэт хаслаа

by Саруул Батболд
0 comments

Disney компани Hercules, Cars, Toy Story Mania болон Finding Nemo зэрэг өөрийн эзэмшлийн 14 тоглоомыг Steam платформоос гэнэт устгасан байна. Компанийн зүгээс ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа одоогоор албан ёсоор тайлбарлаагүй байна.

Эдгээр тоглоомууд нь Disney-ийн алдартай франчайзууд дээр тулгуурласан нэлээд хуучны бүтээлүүд бөгөөд өөр өөр студиудад, өөр өөр цаг хугацаанд бүтээгдэж байжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар 14 өөр тоглоомын лицензийн хугацаа нэгэн зэрэг дуусна гэдэг боломжгүй зүйл тул энэ нь эрх зүйн асуудал биш байх магадлалтай юм.

Харин Disney эдгээр тоглоомуудыг дахин шинэчлэн гаргахаар (remaster/remake) төлөвлөж байж магадгүй гэсэн таамаглал хамгийн бодитойд тооцогдож байна. Энэ нь өмнө нь Sega компани классик тоглоомуудынхаа шинэчилсэн хувилбарыг гаргахын өмнө хуучин хувилбаруудыг нь борлуулалтаас хасч байсантай ижил төстэй нөхцөл байдал юм.

Steam платформоос хасагдсан тоглоомуудын жагсаалтад: Phineas and Ferb: New Inventions, Disney’s Hercules, Stunt Island, Afterlife, Disney Cars, Cars: Radiator Springs Adventure, Disney Toy Story Pack, Toy Story Mania, Disney Winnie the Pooh, Disney Flight and Racing, Disney Planes, Armed and Dangerous, Chicken Little: Ace In Action болон Finding Nemo зэрэг тоглоомууд багтжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй