Oblivion баг ALGS: 2026 Championship-ийн аварга боллоо

by Саруул Батболд
0 comments

Apex Legends Global Series: 2026 Championship тэмцээнд Oblivion баг ялалт байгуулж, аваргын цомыг өргөлөө. Тэд шигшээ тоглолтын шатанд нийт 86 оноо цуглуулж чадсан байна. Тэмцээний ялагч болсноор Oblivion баг 600 мянган ам.долларын шагнал хүртлээ.

Тэмцээний шилдэг тоглогчоор (MVP) тус багийн гишүүн Мигель “Blinkzr” Квайлес тодорсон юм. Тэмцээний эхний гурван байрт Oblivion-оос гадна Team Falcons болон ENTER FORCE.36 багууд шалгарчээ.

Тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл:

  • ALGS: 2026 Championship нь 1 дүгээр сарын 15-наас 18-ны хооронд Японы Саппоро хотод зохион байгуулагдсан.
  • Тэмцээний нийт шагналын сан 2 сая ам.доллар байв.
  • Шигшээ тоглолтод Oblivion баг 86 оноо авч тэргүүлсэн.
  • Шилдэг тоглогчийн шагналыг Blinkzr хүртсэн.
  • Удаах байруудад Team Falcons болон ENTER FORCE.36 багууд орсон.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй