Мэдээллийн Liquipedia портал 2025 онд хамгийн их хандалт авсан Dota 2-ын шилдэг 20 тоглогчийн жагсаалтыг албан ёсоор нийтэллээ.
Энэхүү жагсаалтыг Xtreme Gaming багийн тоглогч Ван “Ame” Чунью тэргүүлсэн байна. Түүний ийм их хандалт авсан гол шалтгаан нь түүний баг The International 2025 тэмцээний шигшээ тоглолтод шалгарч, Team Falcons багтай ширүүн өрсөлдсөний эцэст (2:3) оноогоор ялагдал хүлээсэнтэй холбоотой юм.
2025 оны хамгийн их хандалттай Dota 2 тоглогчид (Top 10)
Liquipedia-ийн статистик мэдээллээр жагсаалтын эхний аравт дараах тоглогчид багтжээ:
| Байр | Тоглогч | Улс | Өөрчлөлт |
| 1 | Ame | БНХАУ | +1 |
| 2 | Satanic | ОХУ | +9 |
| 3 | Yatoro | Украин | -2 |
| 4 | 33 | Израиль | -1 |
| 5 | Miracle- | Иордан | +2 |
| 6 | dyrachyo | ОХУ | +3 |
| 7 | ATF | Иордан | -1 |
| 8 | Malr1ne | ОХУ | -3 |
| 9 | skiter | Словак | -1 |
| 10 | Crystallis | Нидерланд | Шинэ |

Dota 2-ын 2025 оны ерөнхий үзүүлэлт
Dota 2 нь 2025 онд хамгийн алдартай кибер спортын төрлүүдийн нэг хэвээр байлаа:
- Үзэгчдийн оргил тоо: The International тэмцээний үеэр нэгэн зэрэг 1,785,132 үзэгч үзэж, дэлхийд 4-р байранд орсон байна.
- Нийт үзсэн цаг: Жилийн хугацаанд үзэгчид Dota 2-ын дамжуулалтыг нийт 321.7 сая цаг үзжээ.
- Шинэ тоглогчид: Шилдэг 20 тоглогчийн жагсаалтад Crystallis, Whitemon, No[o]ne- зэрэг хэд хэдэн тоглогчид шинээр нэмэгдэж орж ирсэн байна.