Valve компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг The Steam Awards 2025 гардуулах ёслолын дүнг танилцууллаа. Өвлийн томоохон хямдралын үеэр Steam-ийн хэрэглэгчид 11 төрөлд дуртай тоглоомынхоо төлөө саналаа өгсөн юм.
Энэ жилийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Оны шилдэг тоглоом”-оор Team Cherry студийн 2D тулаант тоглоом болох Hollow Knight: Silksong шалгарлаа. Уг төрөлд Arc Raiders, Dispatch, Clair Obscur: Expedition 33 болон Kingdom Come: Deliverance II зэрэг хүчтэй өрсөлдөгчид нэр дэвшсэн юм.
The Steam Awards 2025-ын ялагчдын бүрэн жагсаалт:
- Оны шилдэг тоглоом: Hollow Knight: Silksong
- Оны шилдэг VR тоглоом: The Midnight Walk
- Хайр халамж хүртсэн тоглоом (Labor of Love): Baldur’s Gate 3
- Steam Deck дээрх шилдэг тоглоом: Hades II
- Найзуудтайгаа тоглоход хамгийн таатай: Peak
- Гайхалтай дүрслэл, хэв маяг: Silent Hill f
- Хамгийн шинэлэг геймплей: Arc Raiders
- Таныг хамгийн их сорьсон тоглоом: Hollow Knight: Silksong
- Шилдэг саундтрек: Clair Obscur: Expedition 33
- Шилдэг зохиол, түүх: Dispatch
- Тайвширч, тухлахад хамгийн тохиромжтой: RV There Yet?
