Astralis баг олон улсын бүрэлдэхүүнтэй болохоор төлөвлөж байна

by Саруул Батболд
0 comments

Данийн цахим спортын алдартай байгууллага болох Astralis нь CS2-ын бүрэлдэхүүнээ шинэчилж, олон улсын тоглогчдоос бүрдсэн баг (international roster) болохоор төлөвлөж байна. Энэ тухай “kane” нэрээрээ алдартай Михаил Благин өөрийн Telegram сувгаараа дамжуулан мэдээллээ.

“Надаас CS-ийн талаар инсайд мэдээлэл гараагүй удсан байна, тиймээс нэгийг хуваалцъя: Astralis олон улсын бүрэлдэхүүнтэй болох санааг дэмжиж эхэлсэн. Үүнийг хэрэгжүүлж чадах эсэх нь асуулт хэвээр байгаа ч миний хувьд тэдний оронд байсан бол jL-ийг сонирхох байсан.” — Михаил “kane” Благин

Багт гарч болзошгүй бусад өөрчлөлтүүд:

  • dev1ce: 100 Thieves байгууллага Николай “dev1ce” Ридтзийг өөрийн эгнээнд элсүүлж магадгүй гэх яриа гараад удаж байна.
  • Magisk: Эмиль “Magisk” Рейф багийг орхихоор төлөвлөж байгаа аж.
  • Бүрэлдэхүүн худалдагдах: Astralis-ийн үндсэн тоглогчдыг өөр томоохон байгууллага худалдаж авах магадлалтай байна.

Astralis баг анх 2016 онд байгуулагдсан бөгөөд үүнээс хойш тус багт зөвхөн Дани улсын тоглогчид л үндсэн бүрэлдэхүүнд тоглож ирсэн түүхтэй. Хэрэв энэ өөрчлөлт хийгдвэл багийн түүхэн дэх анхны олон улсын бүрэлдэхүүн болох юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй