2025 оны хамгийн амжилттай тоглоомууд тодорлоо: Steam платформ түүхэн дээд ашиг олжээ

by Саруул Батболд
0 comments

Alinea Analytics компани 2025 оны тоглоомын зах зээлийн нэгдсэн тайлангаа танилцууллаа. Уг тайланд шинээр гарсан тоглоомуудын амжилт болон Steam платформын санхүүгийн үзүүлэлтүүдийг онцолжээ.

2025 оны хамгийн алдартай тоглоомууд:

  1. Battlefield 6: Энэ оны хамгийн том нээлт байлаа. Цувралын сонгодог хэв маягийг эргүүлэн авчирсан гэгдэх уг тоглоомыг 26 сая гаруй хүн тоглож, борлуулалт нь 20 сая хувиас давсан байна.
  2. skate. (reboot): Үнэ төлбөргүй (free-to-play) загвараар гарсан уг тоглоом 23 сая хэрэглэгчтэй болж, соёлын томоохон үзэгдэл болжээ. Өдөр бүр тогтмол 750 мянга гаруй хүн нэгэн зэрэг тоглож байна.
  3. R.E.P.O.: Хамтын ажиллагааны (co-op) аймшгийн төрлийн энэхүү тоглоом гэнэтийн амжилт үзүүлж, 19.6 сая тоглогч цуглуулжээ.
  4. PEAK: Ууланд авиралтын симулятор тоглоом 15 сая хэрэглэгчийг татаж чадсан байна.
  5. EA Sports FC 26: Борлуулалт нь өмнөх оныхоос 15%-иар буурсан ч “Ultimate Team” горимын нэмэлт худалдан авалтын ачаар нийт орлого нь өсжээ.
2025

Steam платформын санхүүгийн амжилт

Steam-ийн 2025 оны нийт орлого 17.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 15%-иар өссөн үзүүлэлт юм. Нийт орлогын 78%-ийг төлбөртэй (premium) тоглоомууд бүрдүүлсэн бол үлдсэн хувийг үнэгүй тоглоомууд эзэлжээ.

Инди (Indie) тоглоомуудын сэргэлт

Инди тоглоомуудын сегмент Steam-ийн нийт орлогын 25%-ийг буюу 4.5 тэрбум ам.долларыг бүрдүүлсэн байна. Хамгийн өндөр орлоготой инди тоглоомоор:

  • Schedule I
  • R.E.P.O.
  • PEAK
  • Escape from Duckov
  • Hollow Knight: Silksong (Удаан хүлээгдсэн)

Эдгээр таван тоглоомын нийт орлого 500 сая ам.доллароос давжээ.

2025

Бусад онцлох үзүүлэлтүүд:

  • Expedition 33: 6.1 сая хувь борлогдсон бөгөөд “The Game Awards 2025” наадамд түрүүлсний дараа нэр хүнд нь улам өсжээ.
  • Monster Hunter Wilds: 11 сая хувь борлогдсон ч тоглогчдын идэвх нь өмнөх ангиудаа бодвол хурдан буурч байгааг шинжээчид тэмдэглэв.
  • Split Fiction: 5 сая хувь борлогдсоны гуравны нэгээс илүү хувь нь Хятадын зах зээлд ногдож байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй