BLAST.tv Austin Major 2025: АНУ-ын 2025 оны хамгийн алдартай цахим спортын арга хэмжээ болов

by Саруул Батболд
2 comments

Статистикийн Esports Charts компани 2025 онд АНУ-д зохион байгуулагдсан хамгийн алдартай цахим спортын топ-5 тэмцээнийг танилцууллаа.

Үзэгчдийн оргил тоогоор (Peak Viewers): Counter-Strike 2 төрлийн BLAST.tv Austin Major 2025 тэмцээн нэгэн зэрэг 1.78 сая үзэгч цуглуулснаар нэгдүгээр байрт орлоо. Удаах байрт мөн CS2 төрлийн IEM Dallas 2025 тэмцээн шалгарсан байна. Топ-5 жагсаалтад эдгээрээс гадна Clash Royale, Fortnite болон Valorant-ийн тэмцээнүүд багтжээ.

Нийт үзсэн цагаар (Hours Watched): Үзсэн цагийн үзүүлэлтээр мөн Austin Major тэмцээн 76.1 сая цагаар тэргүүлэв. Харин IEM Dallas 2025 тэмцээн энэ үзүүлэлтээр гуравдугаар байр руу ухарсан бол бусад байруудыг Valorant-ийн Америкийн лиг болох VCT-ийн тэмцээнүүд эзэлсэн байна.

BLAST.tv

Хамгийн алдартай баг: FaZe Clan нь Америкийн хамгийн алдартай цахим спортын байгууллага хэвээр үлдлээ. 2025 онд тус клубийн багуудын тоглолтыг дэлхий даяар нийт 82.5 сая цаг үзсэн байна.

You may also like

2 comments

Саруул 12 сар 26, 2025 - 15:48

Цахим спорт үнэхээр хурдтай хөгжиж байна шүү

Reply
Баярсайхан 12 сар 26, 2025 - 15:53

Шууд дамжуулалтыг нь үзэхэд их сонирхолтой санагдлаа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй