Статистикийн Esports Charts компани 2025 оны хамгийн алдартай цахим спортын тэмцээнүүдийн жагсаалтыг (үзэгчдийн оргил үе болон нийт үзсэн цагаар) танилцууллаа.
Нэгэн зэрэг үзсэн үзэгчдийн тоогоор (Peak Viewers): Энэ онд League of Legends-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу Worlds 2025 нэгдүгээр байрт орлоо. Тус тэмцээний оргил үед нэгэн зэрэг 6.7 сая гаруй үзэгч үзсэн байна. Шилдэг гурван байрт мөн MPL Indonesia Season 15 (4.1 сая үзэгч) болон Mid-Season Invitational 2025 (3.4 сая үзэгч) тэмцээнүүд багтжээ.
Нийт үзсэн цагаар (Hours Watched): Үзсэн цагийн үзүүлэлтээр LCK 2025 Season (Өмнөд Солонгосын LoL-ийн лиг) 161.8 сая цаг үзэгдсэнээр нэгдүгээр байрт бичигдсэн байна. Харин Worlds 2025 тэмцээн 136.4 сая цагаар хоёрдугаарт, MPL Indonesia Season 15 тэмцээн 113.3 сая цагаар гуравдугаар байрт тус тус оржээ.