2025 онд цахим спортын тэмцээний шагналын сан 270 сая ам.доллараас давсан нь өмнөх оныхоос 15.5%-иар өссөн үзүүлэлт боллоо. Esports Charts-ын тооцоолсноор, энэхүү мэдээлэлд 2025 онд дууссан 100 гаруй төрлийн 10,500 гаруй тэмцээний өгөгдлийг хамруулсан байна.
Counter-Strike нь нийт 32.2 сая гаруй ам.долларын шагналын сангаар энэ оны хамгийн ашигтай төрөл болсон бөгөөд энэ нь 2024 оныхоос 41.5%-иар өсжээ. Энэхүү өсөлтөд PGL болон BLAST-ын шинэ арга хэмжээнүүд, топ тэмцээний тоо нэмэгдсэн, мөн IEM Chengdu 2025 зэрэг томоохон тэмцээнүүдээр Хятадын зах зээл хүчтэй эргэн ирсэн нь голлон нөлөөлсөн байна.
Удаах байранд Dota 2 ойролцоогоор 23.1 сая ам.долларын шагналын сангаар орсон байна. Хэдийгээр сая саяар хэмжигдэх шагналын сантай олон тэмцээн болсон ч өмнөх онтой харьцуулахад үзүүлэлт нь бараг өөрчлөгдөөгүй байна. Гуравдугаар байрыг Honor of Kings төрөл 21.7 сая ам.доллараар хадгалж үлдсэн ч ерөнхий өсөлт нь бага байлаа.

Шилдэг 10-т багтсан бусад тоглоомууд:
- Fortnite: 15.6 сая ам.доллар
- PUBG Mobile: 15.3 сая ам.доллар
- League of Legends: Ойролцоогоор 15 сая ам.доллар
- Valorant: 11.2 сая ам.доллар
- Rocket League: 9.7 сая ам.доллар
- Rainbow Six Siege: 9.4 сая ам.доллар
- PUBG: Battlegrounds: 7.8 сая ам.доллар