Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдсан “StarLadder Budapest Major-2025” тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэхүү тэмцээний Playoffs шатанд Монголын “The MongolZ” баг Францын хүчирхэг “Team Vitality” багтай учраа тааран “Bo3” форматаар өрсөлдөж, харамсалтайгаар 0:2 харьцаатай хожигдол хүлээлээ.
1xBet-ийн ивээл дор тоглодог Монголын баг буюу “The MongolZ”-ийн хувьд цахим спортын “Counter Strike 2” төрлийн энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шөвгийн найман багийн өрсөлдөөнд оролцсон нь том амжилт байлаа. Шөвгийн наймд өнгөрсөн шөнийн тоглолтод манай улсын багийн үзүүлсэн үр дүнг доорх байдлаар харуулж байна:
- Mirage (Өөрсдийн сонголт): 5:13 харьцаатайгаар ялагдсан.
- Dust II (Эсрэг багийн сонголт): 4:13 харьцаатайгаар хожигдсон.
Ийнхүү тэмцээнээ өндөрлүүлснээр “The MongolZ” баг нийт 32 баг өрсөлдсөн 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний 5-8 дугаар байрт шалгарч, 45,000 ам.долларын шагнал хүртлээ.
Мөн энэхүү амжилтаараа тэд түүхэн дээд амжилтыг бүртгүүллээ. Тодруулбал, “The MongolZ” баг нь “Counter Strike 2” тоглоомын түүхэнд гурван Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн дараалан Playoffs буюу хасагдах шатанд шалгарч чадсан Ази тивийн анхны баг болж, нэрээ мөнхөллөө.
1 comment
The MongolZ үнэхээр сайн тоглож байна, баяр хүргэе