PGL 2026 онд хоёр дахь CS2 Major тэмцээнийг зохион байгуулна

by Саруул Батболд
2 comments

Тэмцээн зохион байгуулагч PGL байгууллага 2026 онд зохион байгуулагдах Counter-Strike 2-ын хоёр дахь Major тэмцээнийг хариуцан ажиллахаа албан ёсны сайтаараа дамжуулан зарлалаа.

Энэхүү тэмцээн нь PGL Major Singapore 2026 нэртэйгээр 11-р сарын 25-наас 12-р сарын 13-ны хооронд зохион байгуулагдах юм. Плей-офф шатны тоглолтуудыг Сингапурын Доторх Стадион (Singapore Indoor Stadium) хүлээн авах бөгөөд нийт 32 баг өрсөлдөнө.

Аваргын тэмцээний шагналын сан $1.25 сая доллар байх болно.

Энэ нь PGL-ийн хувьд зохион байгуулж буй дөрөв дэх Major тэмцээн болж байгаа бөгөөд тэд өмнө нь 2021, 2022, болон 2024 онуудад энэхүү цуврал тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай билээ.

You may also like

2 comments

Ботохой 12 сар 11, 2025 - 15:43

CS2 улам чангарч байна даа, багуудын өрсөлдөөн сонирхолтой болно

Reply
Асанчук 12 сар 11, 2025 - 15:47

Ваа, 2026 онд хоёр Major болно гэдэг үнэхээр сайхан мэдээ

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй