Counter-Strike 2-ын StarLadder Budapest Major 2025 тэмцээний хоёр дахь шат арванхоёрдугаар сарын 2-нд болж өндөрлөлөө.
Natus Vincere, FaZe Clan, B8 Esports, Imperial Esports, PARIVISION, Team Liquid, Passion UA болон 3DMAX багууд дараагийн шатанд шалгарсан байна. Мажороос хамгийн сүүлд хасагдсан баг бол Ninjas in Pyjamas байв.
Энэ шатны хамгийн их сонгогдсон мап нь Mirage болон Train байсан бөгөөд тус бүрийг 11 удаа сонгожээ. Гуравдугаар байранд Dust 2 8 удаа сонгогдсон байна. Хамгийн бага тоглолт болсон нь Overpass бөгөөд энэ мап ердөө гуравхан удаа тоглогджээ.
Гурав дахь шатны эхний тоглолтууд арванхоёрдугаар сарын 4-нд эхэлнэ. Эхний хосууд нь MOUZ болон PARIVISION, мөн Imperial болон The MongolZ нар юм.
2 comments
Эдгээр map-ууд үнэхээр гоё харагдаж байна
Яг энд тэмцээн болохыг харах үнэхээр гайхалтай