“Counter-Strike 2” тоглоомын 2025 оны хоёр дахь Мэйжор тэмцээн болох “StarLadder Budapest Major 2025” Унгарын Будапешт хотод ид өрнөж байна. Арваннэгдүгээр сарын 24-нөөс хойш явагдсан хоёр шатны тоглолтын дараа гуравдугаар шатанд өрсөлдөх шөвгийн 16 баг бүрэн тодорч, дэлхийн аваргын төлөөх дараагийн даваанд хэн үлдэх нь шийдэгдэх мөч ирлээ.
Гуравдугаар шатны систем
Гуравдугаар шатанд шалгарсан 16 баг Швейцар системээр тав хүртэлх тойрогт тоглоно.
- 3 хожил авсан 8 баг – плей-оффын шөвгийн наймд шалгарч, дэлхийн аваргын цомын төлөө үргэлжлүүлэн өрсөлдөнө
- 3 хожигдсон багууд – тэмцээнээ өндөрлөнө
“The MongolZ” – Бразилын “Imperial Esports”-той эхний тулаан
Монголын цахим спортын гол найдвар, олон улсын тайзан дээр тогтмол амжилт гаргаж буй “The MongolZ” баг гуравдугаар шатны анхны тоглолтоо маргааш хийхээр болсон. The MongolZ баг нь 1xBet Монголоос үзүүлж буй дэмжлэгийн дор CS2-ийн хамгийн том тайзуудын нэгэнд ийнхүү дахин өрсөлдөж байна.
Тоглолтын тов:
- Өрсөлдөгч баг: Бразилын хүчирхэг “Imperial Esports”
- Хугацаа: Маргааш, орон нутгийн цагаар 20:00
- Формат: Bo1 (Best of 1) – ганцхан map дээр бүх зүйл шийдэгдэнэ
Bo1 формат нь алдаа уучилдаггүй гэдгээрээ онцлог. Map-ийн сонголт, эхний раундын хэмнэл, сэтгэлзүйн бэлтгэл гээд жижиг мэт санагдах зүйл бүр тоглолтын хувь заяанд шууд нөлөөлнө.

“The MongolZ” багийн бүрэлдэхүүн
Budapest Major-д Монголын нэрийг гаргаж буй бүрэлдэхүүн:
- Б.Гарьдмагнай – “bLitz”
- М.Содбаяр – “Techno4K”
- Б.Өсөхбаяр – “910”
- Б.Аюуш – “mzinho”
- Б.Өнөдэлгэр – “controlez”
Дасгалжуулагч:
- Б.Эрдэнэдалай – “maaRaa”
Эдгээр залуус зөвхөн Монгол төдийгүй Ази тивийн киберспортыг төлөөлөн тэмцэж байгаа бөгөөд Будапештийн энэ шатны эхний тоглолт нь плей-оффын шөвгийн наймд дөхөх чухал алхам байх болно.
2 comments
The MongolZ-доо амжилт хүсье
Маш хүчтэй тоглолт болно гэж найдаж байна