Blizzard OWCS 2026 тэмцээний түнш багуудыг нэрлэв

by Саруул Батболд
0 comments

Blizzard компани ирэх жил болох Overwatch Champion Series (OWCS) тэмцээний түншээр хамтран ажиллах байгууллагуудыг зарлалаа.

Хойд Америкийн бүсэд Team Liquid болон Spacestation Gaming багууд түншлэлийн хөтөлбөрт үлдсэн байна. Мөн энэ бүсэд Disguised болон Dallas Fuel багууд түншийн статус авчээ.

EMEA (Европ, Ойрх Дорнод, Африк) бүс гурван түнш багтай: Twisted Minds, Team Peps болон vp. Ази бүс Хойд Америкийн нэгэн адилаар дөрвөн клубыг түншлэлийн хөтөлбөртөө багтаасан нь Team Falcons, Crazy Raccoon, T1 болон ZETA DIVISION юм.

Blizzard Entertainment Хятадаас аль баг түншлэлийн хөтөлбөрт нэгдэхийг хараахан ил болгоогүй байгаа ч, World Finals 2025-д тоглосон Weibo Gaming болон Team CC багууд энэ статусыг авах магадлалтай байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй