Battlefield 6-ийн $1 саяын шагналын сантай тэмцээн зарлагдлаа

by Саруул Батболд
0 comments

Electronic Arts компани Battlefield 6 тоглоомын хүрээнд явагдах Battlefield REDSEC Elite болон Battlefield REDSEC Open нэртэй тэмцээний цувралыг албан ёсоор зарлалаа.

Battlefield REDSEC Elite тэмцээнд Америк, EMEA бүс (Европ, Ойрх Дорнод, Африк) болон Ази–Номхон далайн бүсийн 50 багийн ахлагч оролцоно. Ахлагч бүр дөрвөн тоглогчтой бүрэлдэхүүн бүрдүүлж тоглох бөгөөд шалгаруулалтын өдөр бүр зургаан Battle Royale тоглолт явагдана. Шилдэг найман баг Gauntlet шатанд шалгарч, эцсийн ялагчийг тодруулна. Цувралын бүх шат онлайн хэлбэрээр зохион байгуулагдана.

Америкийн бүсийн шалгаруулалтын өдөр бүр $50 мянгын шагналын сан яригдах бөгөөд улирлын финалд өрсөлдөх багуудын хооронд нийт $500 мянгыг хуваарилна. Харин EMEA болон APAC бүсүүдийн шалгаруулалтын өдрүүдэд нийт $20 мянгын сан, улирлын финалд зориулж $285 мянгыг тус тус төвлөрүүлжээ.

REDSEC Elite-ийн эхний өдрийн тоглолтууд 12-р сарын 10-нд эхлэх бөгөөд бүс бүрийн улирлын финал 12-р сарын 18-нд болно.

Battlefield REDSEC Open нь гурван бүсийн бүх тоглогчдод нээлттэй. Гурван өдрийн турш тоглох 10 Battle Royale болон 10 Gauntlet тоглолтын нийлбэр оноогоороо шилдэг 250 баг улирлын финалд шалгарна. Энэхүү финал 2026 оны 1-р сарын 17-нд явагдах бөгөөд бүс бүрд финалын үеэр $10 мянгын шагналын сангийн төлөө өрсөлдөнө.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй