Team Falcons баг FISSURE PLAYGROUND 2 тэмцээний аварга боллоо

by Саруул Батболд
0 comments

Team Falcons баг Сербийн Белград хотод зохион байгуулагдсан FISSURE PLAYGROUND 2 Dota 2 тэмцээний аварга боллоо. Тэд финалд BetBoom Team багийг 3:1 харьцаагаар буулган авч, түрүү байр эзэлсэн байна.

BetBoom Team эхний газрын тоглолтод ялалт байгуулсан ч дараагийн гурван тоглолтод Team Falcons бүрэн давамгайлжээ. Финалын сүүлийн тоглолт 56 минут 45 секунд үргэлжилсэн бөгөөд BetBoom баг камбэк хийхийг оролдсон ч амжилт олоогүй юм.

Ялалтынхаа ачаар Team Falcons Белградын тайзан дээр түрүүгийн цомоо өргөж, 300 мянган ам.долларын шагнал хүртлээ. Харин BetBoom Team хоёрдугаар байр эзэлж, 150 мянган ам.доллар авсан байна.

FISSURE PLAYGROUND 2 тэмцээн 10-р сарын 23-наас 11-р сарын 2-ны хооронд Белград хотод LAN форматтайгаар явагдаж байгаа бөгөөд нийт 1 сая ам.долларын шагналын сантай, 16 баг өрсөлдөж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй