Цуурхал: cadiaN CS2-ын мэргэжлийн тавцанд эргэн ирж, OG багт нэгдэх магадлалтай

by Саруул Батболд
2 comments

Дани улсын мэргэжлийн тоглогч Каспер “cadiaN” Мёллер Counter-Strike 2-ын мэргэжлийн тэмцээнд эргэн ирэх тухай мэдээлэл гарчээ.

Энэ талаар Дани улсын Dust2.dk хэвлэл мэдээлсэн бөгөөд тэдний мэдээлснээр, cadiaN OG багт нэгдэж, ахлагч-снайперийн үүрэг гүйцэтгэх бололтой. Тэрээр багийг орхисон Кристоффер “Chr1zN” Сторгаарда болон Нико “nicoodoz” Тамджиди нарыг орлох юм. Одоогоор OG-ийн тав дахь тоглогч хэн байх нь тодорхойгүй байна.

OG-ийн магадлалтай бүрэлдэхүүн:

  • Олле spooke Грюндстрём
  • Адам adamb Ангстрем
  • Рафаэль arrozdoce Винг
  • Каспер cadiaN Мёллер

Мэдээ нийтлэгдэж байх үед OG багт ойрын хугацаанд төлөвлөсөн тэмцээн байхгүй байгаа бөгөөд шинэ бүрэлдэхүүн батлагдсаны дараа тэд урьдчилсан шатны тэмцээнүүдэд оролцох боломжтой гэж таамаглаж байна.

You may also like

2 comments

Баялун 10 сар 31, 2025 - 17:10

Хэрвээ энэ үнэн бол гоё мэдээ байна

Reply
Чимтай 10 сар 31, 2025 - 17:16

cadiaN буцаж ирвэл тэмцээн бүр сонирхолтой болно

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй