G2 болон Hanwha Life багууд Worlds 2025-ын плей-оффт шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

2025 оны 10-р сарын 21-нд League of Legends-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох Worlds 2025-ын плей-офф шатанд оролцох дараагийн хоёр баг тодорлоо.

Hanwha Life Esports баг CTBC Flying Oyster-ийг 2:1-ийн харьцаагаар ялж, Knockout Stage буюу шийдвэрлэх шатанд шалгарсан бол G2 Esports баг мөн FlyQuest-ийг 2:1-ээр буулган авч, плей-оффт нэвтэрлээ.

Хоёр баг хоёулаа бүлгийн шатнаа 3-1 гэсэн амжилттайгаар өндөрлүүлсэн байна. Үүнээс өмнө KT Rolster болон Anyone’s Legend багууд плей-оффт гарсан байв.

CTBC Flying Oyster болон FlyQuest багуудын хувьд 2-2-ийн сүлжээнд унаж, цааш гарах нэг боломж нь үлдлээ.

Worlds 2025-ын талаар

Worlds 2025 тэмцээн 10-р сарын 14-нөөс 11-р сарын 9-ний хооронд үргэлжилж байна. Тоглолтууд Хятадын Чэнду, Шанхай, Бээжин хотуудад зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт шагналын сан нь 5 сая ам.доллар юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй