Монголын eSports-ийн төлөөлөл The MongolZ баг Thunderpick World Championship 2025 тэмцээний гуравдугаар байрны төлөөх тоглолтод Туркийн Aurora Gaming багийг 2:1-ээр ялж, дэлхийн чансааны томоохон тэмцээнд медаль хүртлээ.
Тоглолт 3 мап-н турш өрнөж, оноо дараах байдлаар шийдэгдэв:
- Inferno — 14:16 (ялсан: Aurora)
- Mirage — 13:10 (ялсан: The MongolZ)
- Nuke — 16:14 (ялсан: The MongolZ)

Ингэснээр The MongolZ баг нийт 2:1-ийн харьцаагаар ялалт байгуулж, гуравдугаар байранд шалгарлаа. Байр эзлэлт ба шагнал:
- 3-р байр — The MongolZ: $28,000
- 4-р байр — Aurora Gaming: $20,000
Тэмцээний тухай
Thunderpick World Championship 2025 нь Мальта улсад 2025 оны аравдугаар сарын 15–19-нд зохион байгуулагдсан дэлхийн хэмжээний LAN форматтай CS2 тэмцээн юм. Нийт 8 баг өрсөлдөж, шагналын сан 340,000 ам.доллар хуваан авлаа The MongolZ баг энэхүү тэмцээнд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцсон гэдгийг дурдах нь зөв байх.
The MongolZ баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн, мэргэжлийн түвшинд баталгаатай амжилт үзүүлж, Монголын eSports-ийг олон улсын тавцанд дахин амжилттай төлөөллөө.