ESL ба BLAST-ын YouTube суваг хакердуулж, скам сурталчилгаа цацагджээ

by Саруул Батболд
0 comments

10-р сарын 16-ны шөнө алдартай цахим спортын тэмцээн зохион байгуулагчид болох ESL болон BLAST-ын YouTube суваг хакеруудад өртжээ.

Нийгмийн сүлжээнд хэрэглэгчид хуурамч сурталчилгааг анзаарсан бөгөөд видео бичлэгт Valve компанийн тэргүүн Гейб Ньюэлл криптовалютын скам-токенуудын талаар ярьж байгаа мэтээр үзүүлсэн байна. Энэ нь хакеруудын бэлтгэсэн хуурамч видео байсан бөгөөд хэдэн мянган хүн шууд дамжуулалтыг үзэж амжжээ.

ESL BLAST

Хандалтыг сэргээжээ

Мэдээлэл бичигдэх үеэс хойш шууд дамжуулалтууд устгагдаж, сувагт нэвтрэх эрх сэргээгдсэн байна.

  • ESL-ийн YouTube суваг 1.9 сая гаруй дагагчтай
  • BLAST-ийн суваг 794 мянга гаруй үзэгчтэй

Гэсэн хэдий ч ямар нэгэн хэрэглэгч хохирсон эсэх нь одоогоор тодорхойгүй, хакердсан шууд дамжуулалтууд хэдхэн минут үргэлжилсэн байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй