Gearbox Borderlands 4-д томоохон шинэчлэлт бэлтгэж байна

by Саруул Батболд
0 comments

Gearbox студи Borderlands 4 тоглоомд зориулсан шинэ, өргөн хүрээтэй шинэчлэлт дээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү шинэчлэлт нь зэвсгийн баланс ба дүрүүдийн ур чадварын системийг өөрчлөх гэж байна. Тоглоомын бүтээлч захирлын туслах Грант Као сошиал сүлжээнд анхны дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцсан бөгөөд тэрээр Грэм Тимминстэй хамт шинэчлэлтийн гол чиглэлүүдийг тодорхойлох ажилд оролцож буйгаа мэдэгджээ.

Каогийн хэлснээр, хөгжүүлэгчид зарим пассиваар идэвхждэг ур чадварын рекурсив (давтагддаг) нөлөөнд анхаарал хандуулж, түүнчлэн домогт буунуудын (legendary pistols) үр ашигийг нэмэгдүүлэх болон довтлох винтовк (assault rifles)-д “шинээр гялалзах боломж” өгөхийг зорьж байгаа аж.

Тоглоомын анхны хувилбар гарснаас хойш Gearbox техникийн алдаа, гацалтыг засахад гол анхаарлаа хандуулж, геймплэйд томоохон өөрчлөлт оруулаагүй байсан. Гэхдээ одоо хөгжүүлэгчид илүү өргөн цар хүрээтэй шинэчлэл хийхээр бэлтгэж байна.

Фэнүүдийн таамаглаж буйгаар, шинэчлэлтэд Vex дүрийн алдарт Crit Knife билд хамаарах өөрчлөлт багтаж магадгүй. Энэ билд нь Bloodletter ур чадвар дээр тулгуурладаг бөгөөд “цусны хохирол”-ыг дахин дахин үүсгэж асар их хүчтэй болгодог. Өмнө нь Gearbox Bloodletter ур чадвар санаандгүйгээр сул болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул түүнийг засах шинэчлэлт ирэх патчид багтах өндөр магадлалтай гэж үзэж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй