The International 2025: Falcons Liquipedia дээр хамгийн их үзэлттэй баг болов

by Саруул Батболд
0 comments

Liquipedia портал The International 2025 тэмцээний үеэрх Dota 2-тэй холбоотой хуудсуудын статистикийг танилцууллаа.

Team Falcons баг тэмцээний үеэр Liquipedia Dota 2 мэдээллийн санд хамгийн их хандалт авсан баг болжээ. Хоёрдугаар байрт Xtreme Gaming орсон бол топ-5-д Team Tidebound, Nigma Galaxy, Tundra Esports багууд багтсан байна.

Тоглогчдын дундаас хамгийн их үзэлттэй нь Ван “Ame” Чуньюгийн хуудас байсан бөгөөд үлдсэн топ-5-ыг бүгдийг нь Falcons-ийн тоглогчид эзэлжээ.

Нийтдээ The International 2025 тэмцээний хугацаанд 40.4 сая хуудсын үзэлт бүртгэгдсэн бөгөөд зөвхөн гранд финалын үеэр 6.7 сая үзэлт хийгдсэн байна.

The International 2025 нь 9-р сарын 4–14-нд Германы Гамбург хотод болж, 2.6 сая ам.долларын шагналын сантайгаар зохион байгуулагдсан. Эцсийн шатанд Team Falcons, Xtreme Gaming-ийг 3:2-оор ялж аварга болсон юм.

You may also like

Leave a Comment