The International 2025-ийн хагас шигшээ багууд тодорлоо

by Саруул Батболд
0 comments

9-р сарын 4-нөөс 14-ний хооронд Германы Хамбург хотод Dota 2-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн The International 2025 болж байна. Энэ нь түүхэндээ 14 дэх удаагаа зохиогдож буй TI юм. Шагналын сан нь 2,3 сая ам.доллараас давж, 16 багийн хооронд хуваарилагдана.

11-р сарын 11-нд “Barclays Arena”-д плей-оффын шийдвэрлэх шат эхэлж, хагас шигшээд шалгарсан болон “лузер” буюу доод шатанд шилжсэн багууд тодорлоо. Бүх тоглолт уламжлал ёсоор Best of 3 форматаар болсон.

Плей-оффын эхний өдрийн үр дүн

  • Xtreme Gaming 2:0 Tundra Esports
  • PARIVISION 2:0 HEROIC
  • Team Tidebound 0:2 Team Falcons
  • BetBoom Team 2:1 Nigma Galaxy

Хагас шигшээ хослол

  • Xtreme Gaming vs PARIVISION
  • Team Falcons vs BetBoom Team

Доод шатны эхний тоглолт

  • Tundra Esports vs HEROIC
  • Team Tidebound (өрсөлдөгч тодроно)

You may also like

Leave a Comment