IEM Chengdu 2025 тэмцээн бүх шатандаа үзэгчтэй болно

by Саруул Батболд
0 comments

IEM Chengdu тэмцээний группын шат болон плей-оффт үзэгчид тоглоомыг ойроос үзэх боломжтой боллоо.

Тэмцээний дэлгэрэнгүй

ESL-ийн мэдэгдснээр, IEM Chengdu тэмцээний урьдчилсан тасалбарын худалдаа 9-р сарын 11-нд эхэлнэ. Тэмцээн 2025 оны 11-р сарын 3-9-нд Чэнду хотын Financial City Performing Arts Center-д болно. Өнгөрсөн жилийн тэмцээний группын шат хаалттай явагдсан бол энэ жил тэмцээний тоглоомуудын 60 хувь нь үзэгчдийн өмнө явагдана. Гэсэн хэдий ч группын шатны зарим тоглоом зэрэг явагдах тул нэг цуврал тоглоом тайзнаас гадуур болно.

Тасалбарын үнэ:

  • Группын шат (1 өдрийн тасалбар): 388 CNY ($54) – 688 CNY ($96)
  • Плей-офф (3 өдрийн тасалбар): 1,188 CNY ($166) – 3,888 CNY ($545)

Багуудын жагсаалт ба өөрчлөлт

Даваа гаригт ESL FACEIT Group-ийн Counter-Strike-ийн тоглоомын экосистемийн захирал Marc Winther IEM Chengdu-д оролцох багуудын жагсаалтад өөрчлөлт ороогүйг зарлав. Багуудад тэмцээнээс татгалзах 48 цагийн хугацаа өгсөн ч жагсаалт хэвээрээ үлдсэн.
Эндээс Valve-ийн хүсэлтээр ESL-ийн тэмцээнээс татгалзах дүрэм “хангалттай тодорхой бус, зарим талаар ойлгомжгүй” байсныг засварласан гэжээ.
Энэ өөрчлөлт нь зарим багууд PGL Masters Bucharest болон IEM Chengdu-д оролцох хүсэлтэй байгаатай холбоотой. Румыны тэмцээн Чэндугийн тэмцээний өмнөх өдөр дуусах тул Бухарестын хагас шигшээд шалгарсан багууд Чэндугийн медиа өдөр болон нээлтийн тоглоомд оролцоход хүндрэл үүснэ.

IEM Chengdu-д оролцох багууд:

  1. Vitality
  2. FURIA
  3. The MongolZ
  4. MOUZ
  5. Falcons
  6. Astralis
  7. 3DMAX
  8. Virtus.pro
  9. Spirit
  10. paiN
  11. TYLOO
  12. Natus Vincere
  13. FaZe
  14. G2
  15. Lynn Vision
  16. HEROIC

You may also like

Leave a Comment