CS2 шинэчлэлт: Хутганы хөдөлгөөн засварлагдлаа, буудлагын гүйцэтгэл сайжирлаа

by Саруул Батболд
2 comments

2025 оны 9-р сарын 9-ний шөнө CS2 тоглоомд 450MB хэмжээтэй шинэ шинэчлэлт гарлаа. Энэхүү шинэчлэлтэд хөгжүүлэгчид зэвсгийн хөдөлгөөнийг засах, гүйцэтгэлийг сайжруулахад анхаарч, мөн хэд хэдэн алдартай мапуудыг өөрчилжээ.

Шинэчлэлтийн бүрэн жагсаалт

Мапууд

  • Agency: Community Workshop дээрх хамгийн сүүлийн хувилбараар шинэчлэгдсэн.
  • Grail: Community Workshop дээрх хамгийн сүүлийн хувилбараар шинэчлэгдсэн.

Хөдөлгөөн

  • Bowie, Bayonet, Kukri, Nomad, Paracord, Skeleton зэрэг хутгуудын хөдөлгөөнийг засав.

Бусад

  • Буудах үеийн гүйцэтгэлийг сайжруулсан.
  • Харах өнцөг солигдох үед зэвсгийн хөдөлгөөн илүү зөв, тогтвортой харагдах болсон.

Өмнөх шинэчлэлтийн тойм

Сануулахад, өмнөх шинэчлэлт 2025 оны 9-р сарын 4-ний шөнө 2.4GB хэмжээтэй гараад байсан. Тухайн үед Valve дууны систем, хэрэглэгчийн интерфэйс, мапуудын алдааг засаж, мини мапийн алхмын алдаа, дууны төхөөрөмж солих үеийн доголдлыг арилгаж, Ancient, Shoots, Grail, Agency, Dogtown зэрэг мапуудыг шинэчлээд байсан билээ.

You may also like

2 comments

Мангутай 9 сар 9, 2025 - 13:52

Энэ удаагийн шинэчлэлт таалагдлаа, илүү бодит мэдрэмжтэй болсон

Reply
Тулуй 9 сар 9, 2025 - 14:02

CS2 тоглоход улам сонирхолтой болоод байна даа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй