Liquipedia-гийн мэдээлснээр киберспортийн энциклопеди нь Dota 2-ын багуудын рейтингийн системийг түр зогсоосон байна. Энэхүү төсөл нь одоогоор бета туршилтын шатандаа явагдаж байсан юм.
Администраци хэрэглэгчдэд талархал илэрхийлж, өгсөн санал хүсэлтүүд нь цаашид системийг сайжруулахад чухал нөлөөтэй болохыг онцолжээ.
Уг рейтингийн систем нь багуудын ялалт, ялагдлыг тооцоолоод зогсохгүй, минутад олсон алт, туршлага, аллагын статистик зэрэг нэмэлт үзүүлэлтүүдийг харгалзан үздэг байв. Түр зогсоохоос өмнө жагсаалтыг Tundra Esports тэргүүлж байсан байна.