G2 Esports Snax-тай жилийн дараа замаа салгалаа

by Саруул Батболд
0 comments

G2 Esports албан ёсоор мэдэгдэл гаргаж, Польшийн Counter-Strike 2 тоглогч Януш “Snax” Погожельски-тэй хамтын ажиллагаагаа дуусгаснаа зарлалаа. Энэхүү мэдээллийг баг өөрийн X хуудсаараа дамжуулан нийтэлжээ.

Snax нь 2024 оны 7-р сараас 2025 оны 7-р сар хүртэл G2-ийн бүрэлдэхүүнд тоглох хугацаандаа багтаа томоохон амжилтууд авчирсан. Үүнд:

  • BLAST Premier Fall Final 2024 аварга
  • BLAST Premier World Final 2024 аварга
  • Perfect World Shanghai Major 2024 – 3-4-р байр
  • BLAST.tv Austin Major 2025 – 9-11-р байр

Хэдийгээр албан ёсны мэдэгдэл хийгдээгүй байгаа ч дотоод эх сурвалжуудын мэдээлснээр Snax удахгүй IC Team багт нэгдэж, Виктор “mynio” Крук-ийн оронд тоглох магадлалтай. Харин тоглогч өөрийн ирээдүйн төлөвлөгөөний талаар албан ёсоор мэдээлээгүй байна.

You may also like

Leave a Comment