Fortnite ба Gorillaz хамтран ажиллана

by Саруул Батболд
0 comments

Fortnite.com-ийн мэдээлснээр, алдарт тоглоом Fortnite Британи гаралтай виртуал хамтлаг Gorillaz-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгааг зарлалаа. Төслийн хүрээнд тоглоомд хамтлагийн гишүүдийн скин болон тусгай эд зүйлс нэмэгдэх юм.

Энэхүү коллабораци нь 8-р сарын 26-нд Fortnite Festival-ийн 10-р улиралтай зэрэг эхэлнэ. Тоглогчид виртуал гишүүд болох Мёрдок, 2D, Нудл, Рассел нарын дүр төрхийг авах боломжтой. Мөн шинэчлэлд Fortnite Radio-д зориулсан тусгай хөгжим болон тематик концертын талбай багтсан байна.

Gorillaz нь Дэймон Албарн, Жэйми Хьюлетт нарын үүсгэн байгуулсан дэлхийд алдартай виртуал хамтлаг бөгөөд Clint Eastwood, Feel Good Inc. зэрэг хит дуугаараа алдаршсан. Fortnite өмнө нь Ариана Гранде, Эминем, Marshmello, Леди Гага зэрэг ододтой хөгжмийн коллабораци хийж байсан бөгөөд энэ уламжлалаа үргэлжлүүлж байна.

You may also like

Leave a Comment