Overwatch 2-ийн албан ёсны мэдээллээр NBA-ийн од Лука Дончич тоглоомын шинэ сурталчилгааны кампанит ажилд оролцож байна.
Польшийн гудамжуудад тоглогчийг ковбойгийн дүрээр харуулсан постер байрлуулсан бөгөөд энэ нь тоглоомын Кэссиди дүрд хийгдсэн шууд хамааралтай. Плакат дээр товчхон уриа бичигджээ: “Ковбой үхдэггүй”
Blizzard мөн тоглоомд “Цэнгэлдэх хүрээлэн” нэртэй шинэ арга хэмжээг эхлүүлэхээ зарласан. Энэ үеэр тоглогчид Дончичийн онцгой тохиргоотой дүрүүд болон өвөрмөц шагналуудыг авах боломжтой.
Лука Дончич бол Blizzard-ийн тоглоомын цувралын олон жилийн үнэнч фен бөгөөд тэрээр байнга Overwatch-ийн топ-500 тоглогчдын тоонд багтаж, ихэвчлэн Roadhog (Турбосвин), Hanzo, Cassidy зэрэг дүрүүдээр тоглодог байжээ.
Шинэ арга хэмжээ 8-р сарын 27-ны 02:00 (Улаанбаатарын цагаар) эхлэх бөгөөд энэ нь Overwatch 2-ийн шинэ улирлын нээлттэй зэрэгцэн зохион байгуулагдана.