2025 оны наймдугаар сарын 25-ны Даваа гарагт HLTV.org сайтаас олон улсын Counter-Strike 2-ийн шинэчилсэн чансааг танилцууллаа. Энэхүү жагсаалт нь Саудын Арабын Рияд хотод болсон Esports World Cup 2025-ийн дараа гарсан бөгөөд тус тэмцээнд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцож түрүүлсэн The MongolZ баг чансаагаа ахиулж чаджээ.
The MongolZ гуравдугаар байрт жагсав
Шинэчилсэн чансаанд Монголын баг MOUZ-ыг ардаа орхиж, гуравдугаар байрт бичигдсэн байна. Энэ нь EWC-д түрүүлснийх нь шууд үр дүн юм.
Харин Team Vitality баг Team Falcons-д ялагдан тэмцээнийг дөрөвдүгээр байраар өндөрлүүлсэн ч дэлхийн чансааны тэргүүн байр сууриа хадгалсан хэвээр байна.
Esports World Cup 2025 – Тэмцээний тухай
- Хугацаа: 8-р сарын 20–24
- Байршил: Эр-Рияд, Саудын Араб
- Формат:
- 16 баг LAN тоглолт
- Бүх тоглолт Best-of-3
- Гранд финал Best-of-5
- Шагналын сан: $1,250,000

2 comments
Гурван байрт орсон нь үнэхээр гайхалтай амжилт байна! Баяр хүргэе
Одоо дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэж байна, цаашдаа улам амжилт гаргаарай