The MongolZ Vitality-г дахин буулган авч, Esports World Cup 2025-ийн финалд шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

Монголын The MongolZ баг Esports World Cup 2025-ийн хагас шигшээд дэлхийн чансааны №1 баг болох Vitality-г 2:1-ээр хожиж, гранд финалд шалгарлаа. Ингэснээр тэд 2025 онд Vitality-г хоёр удаа буулган авсан цорын ганц баг болов.

Austin Major-ын аварга Vitality өмнө нь долоон тэмцээнд дараалан түрүүлсэн гайхалтай цувралтай байсан ч зуны амралтаас хойш гурван удаа бүдэрчээ: IEM Cologne дээр MOUZ-т, BLAST Bounty Season 2 дээр The MongolZ-т, харин одоо Эр-Риядад дахин The MongolZ-т.

Vitality энэ жил The MongolZ-тэй долоон удаа таарч, зургаад нь ялалт байгуулсан ч Малтад болсон тэмцээнд монголчууд түүхэн ялалтаа байгуулж байв. Харин Эр-Риядад дахин өөрсдийн давуу талыг харууллаа.

Тоглолтын дүн (23-р сарын 23, хагас шигшээ):

  • Mirage: The MongolZ 13 – 8 Vitality
  • Dust2: The MongolZ 9 – 13 Vitality
  • Nuke: The MongolZ 13 – 7 Vitality

bLitz-ийн гайхалтай энтри-киллээс эхлээд Senzu, 910 нарын чухал клатч, Techno-ийн давамгайлсан тоглолт Vitality-г буулгаж авсан гол хүчин зүйл байлаа. Nuke дээр монголчууд 9:0-ээр эхэлж, Vitality-д бараг боломж олгосонгүй.

Одоо The MongolZ гранд финалд түрүүгийн төлөө тулалдахаар үлдлээ.

Vitality багийн CS2-ийн тоглогч Шахар flameZ Шушан Esports World Cup 2025-ийн хагас шигшээд The MongolZ-д хожигдсоны дараа HLTV.org-д өгсөн ярилцлагадаа багийнхаа тоглолтыг ийн дүгнэжээ.

“Нэлээд урам хугарсан байна. Mirage болон Dust2 дээр бид үнэхээр сайн төлөвлөгөөтэй байсан гэж бодож байна. Гэхдээ бид буудлагадаа тогтворгүй байлаа, жижиг алдаа олон гаргасан. Энэ бол бүрэн бидний буруу. Тоглолтын үеэр олон зөв уншилт, сайн санаа гаргасан ч бид тэднийг шийтгэж чадсангүй. Гартаа байсан тоглолтыг алдчихсан нь үнэхээр харамсалтай.

Nuke дээр бид раунд тоглохоор оролдох үедээ тэд манай хоёр тоглогчийг смок сквозь буудсан. Бид хүссэн нөхцөл байдалдаа хүрч чадсангүй, учир нь тэд маш хурц буудсан бөгөөд бараг бүх хоёр дахь раунд дээр энтри авсан. Ийм хурц, тоглолтыг сайн мэдэрдэг багийн эсрэг тоглоход хэцүү. Тийм ээ, үнэхээр урам хугарч байна, гэхдээ яг юу болсныг ойлгохын тулд тоглолтоо эргээд үзэх хэрэгтэй” хэмээн flameZ хэлэв.

You may also like

Leave a Comment