Dota 2-ийн мэдээлснээр, тоглоомын клиент дээр The International 2025 тэмцээнийг угтан богино хэмжээний киноны уралдааны санал хураалт эхэлжээ.
Тоглогчид өөрт таалагдсан бүтээлүүддээ шууд тоглоомын дотор үнэлгээ өгөх боломжтой бөгөөд санал хураалт 9-р сарын 3 хүртэл үргэлжилнэ. Шилдэг 10 бүтээлийг тэмцээний үеэр танилцуулах бөгөөд хамгийн их санал авсан бүтээлийн эзэн $25,000-ын шагнал хүртэнэ.
The International 2025 нь Dota 2-ийн хамгийн том тэмцээн бөгөөд энэ жил 9-р сарын 4–14-нд Германы Гамбург хотод зохиогдоно. Тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж, $1.9 саяын шагналын сангийн төлөө хүч үзэх бөгөөд багц, комментаторын бандлын борлуулалтаар энэхүү дүн цаашид өссөөр байна.